Түүхэн замнал

Тус сургууль нь 1972-1973 оны хичээлийн жилд аж ахуйн нэгдсэн төвийн байранд 12 бүлэг 350 сурагчтай хичээллэж эхэлсэн бөгөөд захирлаар нь Д. Бумжаа, хичээлийн эрхлэгчээр Я. Санхүү, С.Бямбасүрэн нар ажиллаж байлаа. 1973 онд одоогийн хичээллэж буй шинэ байрандаа шилжин орж 1974 онд анхны 8 дугаар ангийг 2 бүлэг төгссөний 8а ангийг математикийн багш Ичинхорлоо төгсгөж байлаа. 1979-1980 онд 10 жилийн сургууль болон өргөжиж анхны 10-р ангийг Л.Дариймаа, С.Баасанжаь, Ц. Дуламжав, Цагаан, Н.Хатуучулуун, Ц.Цэдэвмаа нар төгсгөжээ. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 160 бүлгийг 5300 сурагчийг төгсгөж бүрэн ба бүрэн бус дунд боловсрол эзэмшүүлсэн байна. 1989 оноос математикийн гүнзгийрүүлсэн, нийгэм, химийн төрөлжсөн, 1996 оноос гадаад хэлний төрөлжсөн сургалттай ангиуд хичээллэж эхэлжээ. 2008 оноос Засгийн газрын "Үдийн цай" хөтөлбөр, 2012 оноос "Зөв монгол хүүхэд" хөтөлбөринй хүрээнд, "Авьяас", "Ном", "Багшийн хөгжил" гурван хөтөлбөр амжилттай хэрэгжсэний үр дүнд 32 секц дугуйлан хичээллэж хүүхдийн авьяасаа нээн хөгжүүлж байна. Сургалтын арга зүйд шинэчлэлийн хүрээнд хичээлийн судалгааны арга зүйн сургалтад бүх багш нарыг хамруулж "Тэмүүлэл " сүлжээ сургуулийн хүрээнд заах аргын нэгдэл бүр судалгаат хичээлийг зааж, арга туршлагаа солилцох, хамтран хөтөлбөр боловсруулах ажлыг хийсний үр дүнд БГД-ийн 2011 оны "Арга зүйн шинэчлэлийн шилдэг сургууль" боллоо. 
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 10
Өнөөдөр зочилсон 1256
Энэ 7 хоногт 448
Энэ сард 2282
Нийт зочилсон 42929

 Утас

Гар утас : 11365602
Email : school51.edu.mn

 Хаяг

Баянгол дүүргийн 2-р хороо 25-р эмийн сангийн чанх ард
Баянгол дүүргийн тэргүүний "Хүүхдэд ээлтэй" Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай E-сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC