Сургуулийн түүхэн замнал

Тус сургууль нь 1972-1973 оны хичээлийн жилд Аж ахуйн нэгдсэн төвийн байранд 12 бүлэг 350 сурагчтай хичээллэж эхэлсэн бөгөөд захирлаар нь Д.Буджаа хичээлийн эрхлэгчээр Я.Санхүү, С.Бямбасүрэн нар ажиллаж байлаа. 1973 онд одоогийн хичээллэж буй шинэ байрандаа шилжин орж 1974 онд анхны 8 дугаар ангийн 2 бүлэг төгссөний 8а ангийг математикийн багш Ичинхорлоо төсгөж байлаа. 1979-1980 онд 10 жилийн сургууль болон өргөжиж анхны 10-р ангийн Л.Даариймаа, С.Баасанжав, Ц.Дуламжав, Цагаан, Н.Хатчулуун, Ц.Цэдэвмаа, нар төгсжээ. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 160 бүлгийн 5300 сурагчийг төгсгөж бүрэн ба бүрэн бус дунд боловсрол эзэмшүүлсэн байна. 1989 оноос математик гүнзгийрүүлсэн, нийгэм, химийн төрөлжсөн сургалттай ангиуд хичээллэж эхэлжээ.

Сургуулийн хамт олны сүүлийн жилүүдийн амжилтаас дурдвал

  • 2005 онд БГД-ийн "Тэргүүний сургууль"
  • 2007 онд БГД-ийн "Хүүхдэд ээлтэй сургууль"
  • 2008 онд БГД-ийн "Тэргүүний сургууль" /2 дахь удаагаа/
  • 2008 онд Глобаль Хөгжил Дэвшлийн төлөө Ассоциациас "Нийслэлийн тэргүүний сургууль"
  • 200% онд БГД-ийн "Нийгмийн хэв журмын зөрчилгүй хамт олон" 
  • 2010 онд "V-Star"- сайн үйлсийн эзэд хөтөлбөрийн Нийслэлийн "Шилдэг сургууль" өргөмжлөл
  • 2011 онд "Тэмүүлэл"сүлжээ сургууль- БГД-ийн 2011 оны "Арга зүйн шинэчлэлийн шилдэг сургууль" өргөмжлөл
  • 2011 онд Монголын ШҮЗЭН-ээс "Итгэл хүлээсэн хамт олон" хүндэт өргөмжлөл
  • 2011 онд НЗДТГ-ын "Тамхигүй сургууль" өргөмжлөл
  • 2011 онд Нийслэлийн Боловсролын Байгууллагын 80 жилийн ойн нэрэмжит Бүтээлч ажлын батламж
  • 2011 онд  Нийслэлийн "Хүүхдэд ээлтэй сургууль"
  • 2011 онд МУБИС-ийн Клиник сургууль
  • 2012 онд Мо Су Хо-ны "Хүүхдэд ээлтэй шилдэг сургууль"
  • 2012 онд БГД-ийн "Хүүхдийн хөгжлийг дэмжигч сургууль"
  • 2012 онд ММСС-ийн "Тамхигүй сургууль" улсын уралдааны тэргүүн байр
  • 2012 онд Нийслэлийн "Шилдэг анхны тусламжийн нөхөрлөл"
  • 2013 онд Монгол улсын "Шилдэг менежменттэй топ сургууль" батламж
  • 2013 онд БГД-ийн "Хүмүүнлэг ээлтэй " хамт олон өргөмжлөл тус тус хүртсэн.
Сургуулийн түүхэн замналМанай хамт олонЗахирлын мэндчилгээ
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 2
Өнөөдөр зочилсон 1290
Энэ 7 хоногт 482
Энэ сард 2316
Нийт зочилсон 42963

 Утас

Гар утас : 11365602
Email : school51.edu.mn

 Хаяг

Баянгол дүүргийн 2-р хороо 25-р эмийн сангийн чанх ард
Баянгол дүүргийн тэргүүний "Хүүхдэд ээлтэй" Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай E-сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC